СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-17

Ц.Даваацэрэн: Хятадаас 2 сая төгрөгөөр авсан хагас кокс нүүрсийг 150 мянгаар зарах болчихлоо

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Тавантолгой түлш компанийн захирал Ц.Даваацэрэн нар хагас кокс нүүрсний талаар мэдээлэл өгөв.  1000 тонн хагас кокс нүүрс ноднин оффтейк гэрээний хүрээнд манай улсад орж иржээ. Одоо 450 тонн нь Тавантолгой түлш компанийн хашаанд 550 тонн нь Гашуунсухайтын хилийн боомтын хашаад байгаа аж. Үнийн хувьд 2 сая төгрөг бөгөөд энэ нь одоогийн шахмал түлшнээс дөрөв дахин өндөр байгаа юм. Харин манай улс хагас коксожсон нүүрс үйлдвэрлэж эхэлбэл энэ үнийн дүнг 1 сая 200 мянга байна гэх тооцооллыг гаргасан гэв. 

Эрчим хүчний сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн:

-Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн туршилтын үйлдвэрлэл явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан бөгөөд туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн.

Тухайлбал, дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг. Мөн шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг. Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай.

Тавантолгой түлш компанийн захирал Ц.Даваацэрэн:

-. гэхээр 1 сая 850 мянган төгрөгийн алдагдлын зөрүү гарна. Одоо

Харин энэ жилийн тухайд хагас кокс нүүрсийг бус хагас кокс нүүрсний нунтгийг оруулж ирнэ гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайд мэдэгдсэн. Энэ нунтаг нь 950 мянган төгрөгөөр орж ирнэ. Үүн дээр манай техникийн болон бусад зардлаа шингээгээд

Нийслэл дээр үүнийг авах бондын мөнгө босоогүй гэж ойлгож байгаа. Энэ ажил одоохондоо зогсонги байдалтай байна. Ер нь цаашдаа түлшийг сайжруулна л гэвэл хагас коксоор хийх нь илүү үр дүнг үзүүлнэ. Гэхдээ огт утаагүй түлш гэж ойлгож болохгүй. Гэхдээ одоогийн утаанаас 50 хувиар буурна гэж тооцож байгаа. Энэ үйлдвэрийг манай улс байгуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.