Улаанбаатар хотод тархсан үнэрийг суурин харуулууд агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй "онц ноцтой биш" гэж заажээ.
УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр хуралджээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлохоор Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Дүнжингарав худалдааны төвийн орчим орчны агаарын чанарын хэмжилтийг хөдөлгөөнт явуулын хэмжилтийн AQMS-9000 харуулаар хийж гүйцэтгэдэг.
Хэмжилтийн дүнгээс үзэхэд, агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй, орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлт хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй гэж дүгнэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв л байнадаа
хэхэ, наад явуулын станц дотор байрлуулсан анализаторууд дотор үнэр хэмждэг нэг ч багаж бхгүй, гайхалтай хэмжилт хийжээ