СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байшин шатаж нэг иргэн амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байшин шатаж, нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага  аравдугаар сарын 16-ны өдрийн 07:04 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:15 цагт  очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллан унтраажээ. Тус гал түймэрт 30 настай, эрэгтэй өртөж нас барсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.