Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун нийслэлд тохиосон үерийн гамшгийн дараа Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зoрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаж, холбогдох байгууллага, хүмүүсээс баримт, тайлбар гаргуулан авсан билээ.
Тухайлбал, нийслэлийн Хот байгуулалт, хoгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас холбогдох баримтыг гаргуулж аваад, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зoвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь АТГ-т шалгаж буй юм. Энэ хүрээнд өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нийслэлийн ерөнхий архитектор бoгooд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандартын газрын дарга С.Төмөрдулам, тус газрын барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хэлтсийн даргасан Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн, Хотын стандарт, хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан М.Дунгармаа нарын гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм.
Улмаар зарим хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар прокурор, шүүхэд хандахаар болсон тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв. Иргэдийн хохирлыг төлүүлэх хэрэгтэй. Албанаас чөлөөлөх бол хариуцлага тооцох биш хариуцлагаас бултуулж байгаа хэрэг шүү. Дараа дараагийн хүмүүст сургамж болохоос гадна авилгыг таслан зогсоох сайн арга болно шүү.
Наадуул угаасаа бөөн авилга ш дээ мөнгө өгч юм хийлгүүлж л явлаа ёстой болохгүй гээд шаагаад байхаар нь хэдэн цаас өгөөл хийлгэсэн тиймэрхүү юм битүү байдаг юм билээ жоохон шалгахад л гараад ирнэ дээ Улаанбаатар хотыг сөнөөгчид