СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавт яллах дүгнэлт үйлдүүлэхээр боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын авлигын хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэрбээр 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн аж.

Улмаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдмагцаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна. “Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж oгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж буй гэнэ.

Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.