СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-17

“Авлигал хороолол”-оос айж зугтаад байгаа “төр” Э.Бадар-Ууганы байшинг бярдаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ердөө гуравхан сарын өмнө дөө, хотоороо урсчих шахаж байлаа. Одоо бараг мартжээ, бүгдээрээ. Тэр үед үер усны буруутныг хайсаар байгаад олж авсан. Үерийн даланг давж, голын гольдролыг өөрчилж барьсан барилгууд болж таарсан.

S Outlets, “Авлигал хороолол”, Шунхлайн ШТС зэрэг обьектууд байв. Мэдээж, тэр бүх зөвшөөрлийг олгосон албан тушаалтнууд бий. Харин ахиухан ус буувал тэр чигт нь урсгачих аюултай обьектуудыг нураах төрийн шийдвэр гарсан. Тэр шийдвэр S Outlets, Шунхлайн ШТС хоёр дээр хэрэгжсэн. Нөгөөдүүл нь ч “...Нийгмийн хариуцлага” гэх мэтээр яриад буулгуулсан.

Гэтэл “Авлигал хороолол”-ыг буулгасангүй. Улам сүндэрлэж, өнөөдөр гэхэд өнгө дулаалгаа хийгээд дуусаж байна. Учрыг нь хэн ч олдоггүй. Уг нь Хотын дарга нь Хотын захиргааны том дарга нарыг бүгдийг нь дагуулж очиж байв. Тэр ч байтугай Ерөнхий сайд нь очсон. Тэгээд Засгийн газрыг хуралдуулж хариуцсан сайд дарга нарт үүрэг чиглэл өгсөн.

Бөөн л тушаал шийдвэр үйлдвэрлэсэн. Түүнээс хойш цаг хугацаа өнгөрсөөр, хариуцсан дарга, сайд хоёр нь бие бие рүүгээ чихсээр энэ асуудалд чих тавьсан олны сонирхол ч буурав.

Сүүлдээ юу гэсэн бэ, “...“Авлигал хороолол”-ыг буулгах туршлагатай компани олдохгүй байна” гэсэн нь хүртэл дуулдсан. Юу ч гэсэн үг юм, бүү мэд. Арай л ядсан шалтаг биш үү. Яг үнэнээсээ “...Буулга, нураа” гэвэл чадах компани зөндөө олдох нь ойлгомжтой бус уу.

Саяхан даа, хотын төвд сүндэрлэж байсан Худалдаа хөгжлийн банкны өндөр барилгыг зуны хэдхэн өдөрт хэнд ч тээр саад болохгүйгээр л буулгаж л байв. Нөгөөх “сахал” Эрдэнэбилэг шүү дээ. “...Болгоё гэвэл боломж зөндөө” л гэсэн үг. Үнэндээ “Авлигал хороолол”-ыг буулгахад хажууд нь байгаа барилгууд л чимээ шуугианд нь нураад уначихгүй бол тэр ажлыг гүйцэтгэх компани бол олдож л таарна. Даанч тийм хүсэл хариуцсан сайд, дарга нарт алга л даа.

“Авлигал хороолол”-д арга хэмжээ авах эзэнгүй ч болж хоцорлоо.Тэгэхээр энэ хороололд хавьтаж ойртохгүй байгаа нь өөр шалтгаантай байж мэдэх юм. Яагаад гэхээр “Авлигал хороолол”-ынхон анхнаасаа л “...Эд нар яаж ч чадахгүй” гэсэн царайтай байсан. Мэдэгдэл, мэдээлэл хийж байгаа нь том оо том. Аргагүй том артай хүмүүс л тийм байдаг даа. “...Тэр хэн бэ” гэдэг нь өнөөдөр биш ч, маргааш тодорч гарч ирэх биз ээ.

Тэгвэл “Авлигал хороолол”-оос ингэж айж бэргээд яаж ч чадахгүй байсан нөхдүүд Олимпийн аварга Э.Бадар-Ууганы байшинд бол бяртай хандаж байна.

Юун Ерөнхий сайд, Хотын даргадаа тулах вэ. Хотын захиргааны Хот байгуулалт хөгжлийн газрын дарга нь л ганцаараа асуудлыг шийдчихэж байна. Яг үнэндээ Э.Бадар-Ууганы барилгын хэл ам хажуугийн барилгынхнаас л үүдэлтэй юм байна. Дээр нь онгоц буудаг энэ тэр гээд байдаг өндөр үнэтэй барилгынхан л хөршдөө хатуурхсан аж.

“...Хоноц хоноцдоо дургүй” гэдэг дээ. Цахим сүлжээнд түрүүлж “хандаад” л өнөө муу Э.Бадар-Ууган дээр Хотын захиргааг аваад ирж байгаа юм.

Ер нь бол энэ хоёр кэйсийг харьцуулаад хараарай. “...Авлигал хороолол ба Э.Бадар-Ууганы байшин” гээд зэрэгцүүлээд бодоорой.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бат
1 жилийн өмнө
202.126.89.104

Увс Чоижилсүрэн Чингис буудал хажууд Далангын хажууд Барилга бариаад дуусах гэж Адилхан нургаачээ адилхан биздээ

zochin
1 жилийн өмнө
202.9.40.38

tr muu awilfa horoolig zorigtoi nuraagach jahan zorim shiidemgi alham hii

Даймаа.
1 жилийн өмнө
103.57.94.103

Улс орондоо хэрэгтэй ажил хийх гэхээр дураараа хааж боож,авилга нэхэж байдаг ямар арчаагүй хүмүүс нь ингэж амьдардаг байна аа?Бадарууган азтай, одтой олимпийн аваргаа дэмжиж байна. Барилга барих ажлыг нь саадгүй явуулаарай!!!

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.56

яг үнэндээ үер болсон шалтгаан нь барилга байгууламжаас огт болоогүй, дунд гол нь Туул гол руугаа нийлдэг амыг нь шороогоор хаагаад 2 хон метрийн өргөнтэй болгочихоор дунд гол дүүрээд үерлэхгүй яахав дэ, яармагийн замыг ТЭЦ 4 рүү холбосон шинэ зам гүүрийн ажил хийж байгаа нөхдүүд голын урсцыг өөрчилөн хааж боосон гол буруутан байхад мэдсээр байж мэдээгүй царайлж, аж ахуй нэгжүүдийг хохироож байгаа нь хууль бус үйлдэл юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.