СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-10-16

ЦЕГ: Хаягдал 10 тонн тосыг ШШЕГ шинжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн зарим дүүрэгт “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.

Шалгалтаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эко стандарт петролиумз" компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн.

Тиймээс тус компанийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях" заалтаар шалгаж байгаа юм.

Шалгалтын ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад " Химийн шинжилгээний дүгнэлт гарна. Химийн шинжилгээ ойролцоогоор ажлын 10 хоног, тухайн шинжилгээний төрлөөс хамаардаг" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.