Том оврын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо дөрвөн ширхэг гэрлийн шон мөргөж, гэмтээсэн жолооч 18 сая төгрөгийн хохирол нөхөн төлжээ.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны “Хөтөл”-ийн замд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн “Б” нь өндрийн хязгаарыг давсан ачаатай “Howo” маркийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо 4 ширхэг гэрлийн шон мөргөж, гэмтээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан 18 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.