СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-16

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Манай улс ураны төслөөс 3.5 тэрбум долларын орлого олно

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан Франц Улсад Уран нийлүүлэлтийн 30 жилийн хугацаанд хэрэгжих төслийн талаар мэдээлэл өгөв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улсад 26 жилийн турш хайгуулын үйл ажиллагаа явуулсан Францын төрийн өмчит "Орано" групптэй Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдэл ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа.

Францын Ерөнхийлөгч Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд ураны салбарт хамтран ажиллах санал санаачилгыг хоёр тал гаргасан.

Хэлэлцээрийн гол зорилго нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, тогтвортой ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт илүү төвлөрч ажилласан. 

Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг Оюутолгой гэж хардаг. Оюутолгойн ордын 34 хувийг бид эзэмших байдлаар хамтын ажиллагааг эхлүүлсэн. 34 хувийг эзэмшсэнээрээ Монголын тал хөрөнгө оруулалт оруулах, хамтарсан хариуцлага хүлээх нөхцөлүүд бий болж мөн төсөв санхүү, ашиг хүртэх байдал дутагдалтай байдаг гэх шүүмжлэл байдаг.

Харин энэ удаагийн хэлэлцээрээр аливаа төрлөөр хөрөнгө оруулах үүргийг бид хүлээхгүй. Бодит ашгийг илүү бодитой хүртэх нөхцөлийг хангах үүднээс ажлын хэсэг ажилласан. Үүнийг тохиролцсон хэмжээндээ протколдож Засгийн газраас дамжуулан УИХ-д өргөн барих нөхцөлөө хангаж байгаа юм. Энэ төслийн үнэ цэнийг өнөөдрийн өртгөөр тооцоход 12 тэрбум долларынх.

Мөн нэмэгдэж орж ирсэн орлогоос нь өсөн нэмэгдэх АМНАТ-ыг авна гэдэг хэлэлцээрийг хийсэн. Ингээд ажлын хэсэг ажиллаад нэгдүгээрт нийт орлогоос өсөн нэмэгдэх орлого авна. Мөн дэлхийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа ураны үнээс хамаараад 11-19 АМНАТ-ыг авдаг болно гэдгээ илэрхийлсэн. Энэ төслөөс бид эдийн засгийн өндөр ашгийг хүртэх ёстой. Энэ төслийн үр ашгийн дийлэнх нь манай тал хүртдэг байх ёстой гэсэн зарчмыг баримтлаж байгаа. 

Монгол Улсын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэй хувьцааг эзэмших Францын талаас санал тавьж, ярилцсан. Тэд алтан хувьцааны санал тавьсныг давуу эрхийг эзэмших хүсэлтээ хэлэхэд Францын тал хүлээн зөвшөөрсөн.

Монгол Улсын хэрэгжиж буй аливаа татварын хууль эрх зүйн орчноос давсан хөнгөлөлт, таатай орчныг үзүүлэхгүй гэдэгтэй талууд санал нэгдсэн.

Мөн одоо хэрэгжиж буй хуулийн дагуу төсөл хэрэгжих Дорноговь аймаг АМНАТ-өөс 10 хувиар санхүүжнэ. Түүнээс гадна

Уран нь олон улсын бирж дээр худалдаалагддаг.  Гэрээ, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны бүх асуудлыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Уран нь Монгол оронд шинэ тутамд бий болж байгаа зүйл. Олон нийт үүнийг их аюултай зүйл, их том хэмжээний төсөл гэж ойлгодог. Орчин үеийн дэвшилтэт технологийн аргаар буюу байгаль орчинд ээлтэй олборлолт хийх талаар илүү олон нийтэд тайлбарлаж, таниулахыг зорьж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
6 сарын өмнө
102.89.23.238

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.