СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-16

🔴LIVE: Сэтгүүлчдийн шаардлагын дагуу мэдээлэл авах эрхийг зөрчсөн Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалтыг хасахаар болжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Өнөөдрийн бүлгийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд

-2024 оны улсын төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүүсэн хуулийн төслүүд
-Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай
-Эрүүгийн уульд нээлт өөрчлөлт оруулах тухай

Засгийн газраас таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс намын бүлэгт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Энэ төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын мэдээллийг ил болгосон, задруулсан хүнд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог болох тухай юм. МАН-ын бүлгийн хуралд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийсэн. Ингээд бүлгийн хуралдаанаар мөрдөн байцаалтын мэдээллийг ил болгосон хүнд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох заалтыг хасах нь зүйтэй гэж үзсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.