СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон 13 настай хүүгийн аавыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед тус сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны таван хүүхэд Camry маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан.

Тодруулбал, Иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 13 настай хүү нь жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон байдаг.

Тэгвэл Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн тухайн хүүхдийн эцэг болох иргэн “С”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.