СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-16

Сонгуульд горилсон Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай сугалааны азтанаа мотоциклиор урамшуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

УИХ-ын 2024 оны сонгуулийн бэлтгэл ажил хэдийнээ эхэлжээ. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогчид аймаг орон нутгийн иргэдтэй уулзалт, тоглолт, арга хэмжээ зохион байгуулж, азтан тодруулах, гарын бэлэг гардуулах зэргээр “тойргоо услаад” эхэлсэн байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Баянхонгор аймгийн сумдаар тойрч, “Мал аж ахуй - Үндэсний баялаг” сэдэвт уулзалт зохион байгуулж, азтан тодруулж яваа аж.  

Тэрбээр сум бүрд азтан тодруулж, сугалааны азтанууддаа мотоцикль, телевизор, ноолууран эдлэл зэргээр урамшуулжээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нь МАН-аас 2024 оны сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр ийнхүү горилж буй ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.65

Мань эр тийм мөнгөтэй хүн биш дээ. 01-с тендер цохив уу, сахар ахтай болсон уу?

Зочин
1 жилийн өмнө
103.50.206.95

Иймэрхүү боловсрол мэдлэг өндөртэй залуус л төрд жинхэнэ хэрэгтэй байгаа юм даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.