МСНЭ-ээс УИХ дахь ХҮН намын бүлэгт шаардлага хүргүүлэв.
ХҮН намын хуульч О.Батхүү:
-ХҮН нам хувьд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс 21.9 гэх заалтыг бүхэлд нь эсэргүүцэж байгаа. Учир нь энэ заалт хүний үндсэн эрх үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж байна. Эрх баригч нам хууль хүчний байгууллагууд иргэд болон сэтгүүлчдийн эрхэд халдах, амыг нь хамхих оролдлого гэж харж байна.
Хууль санаалагчийн зүгээс 21.9-ийг мөрдөн шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл авсан хүнийг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан бол эрүүгийн ял, хариуцлага тооцуулах төсөл оруулсан байгаа. Үүнийгээ тайлбарлахдаа Улсын дээд шүүхийн тайлбар дээр тусгай субъектэд хамаарна гэж булзааруулж байна. Эрүүгийн хууль нь хүний амь амьдрал, хувь заяаг шийддэг учраас маш тодорхой байх ёстой. Хүн гээд заачихаар Монгол Улсын нийт 3.5 сая иргэн, хүн бүр энэ заалтад орох болчихоод байна. Хууль дээрээ тусгай субъект гэж оруул.
Хэвлэл мэдээллийн байгууллага нийтэд ил биш, хууль зөрчиж байгаа үйлдлийг нийтэд мэдээлснээр хулгай луйврыг илчлэх үндсэн ажлыг хийдэг. Жирийн иргэдийн мөрдөн байцаах ажиллагаанд сэтгүүлчид мэдээлэх шаардлагагүй. Нууцын тамгатай,Татвар төлөгч нарын мөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хууль хүчний байгууллагад ажиллаж байгаа шударга иргэд сэтгүүлчдэд өгдөг. Иргэдийн мэдэх эрхийн эсрэг хуулийн заалтыг ХҮН нам зөвшөөрөхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.