Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ долоо хоногт өөрийн багт ажиллах орлогч нараа томилно. Өмнөх засаг дарга хоёр орлогчтой ажиллаж ирсэн. Одоогоор шинэ дарга хэдэн орлогчтой ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа ч Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилохоор болсон гэх мэдээлэл байна.
Энэ талаар өөрөөс нь тодруулахад мэдээллийг үгүйсгэсэнгүй.
П.Сайнзориг “Би одоогоор ажлаа хийж байна. Ярих завгүй байна” хэмээн утсаа салгав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.