СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-16

О.Батхүү: Хөндлөнгийн этгээд мөрдөн байцаалтын мэдээллийг хадгалах үүрэг хүлээдэггүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хуулийн төсөлд мөрдөн байцаалтын нууц задруулсан албан хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах заалт тусгасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Тухайлбал, хуульчид энэ өөрчлөлтөд эсрэг байр суурь илэрхийлжээ.

О.Батхүү:

/Хууль, өмгөөлөгч/

-Хувь хүн мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээлэл олж авсан бол түүнийг хадгалах үүрэгтэй байдаг эсэх талаар бусад улсын хуулийн зохицуулалтыг авч үзвэл дараах нийтлэг зохицуулалт үйлчилдэг юм байна. Тухайн мөрдөн шалгаж байгаа хэрэгт ямар нэг байдлаар хамааралгүй хөндлөнгийн этгээд хэргийн талаар мэдээлэл олж мэдсэн бол уг мэдээллийг хадгалах үүрэг хүлээдэггүй

 Х.Тэмүүжин:

/Хуульч/

-Төрийн чиг үүрэг оновчтой, үйл ажиллагаа ил тод, мэргэжлийн байх, иргэд мэдэх эрхтэй, төрөөс хариуцлага нэхэх эрх мэдэлтэй байх тухай Үндсэн хуульт ардчиллын зарчим, иргэн нь бусдын өмнөөс ял хүлээхгүй, төр нь ял халдаан хэрэглэхгүй байх хүний эрх, шударга ёсны хэмжүүр үгүй болжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.