"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг "нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа. Б.Ганхуягтай хамт түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нарын найман хүнийг АТГ-аас дайчлан баривчилж шалгаж байсан нь саяхан.
Тухайлбал, Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяаг нөхөр Д.Пүрэвдоржийн хамтаар Жаргалантын аманд 22 хаус барьж, 17 тэрбум төгрөгөөр худалдаж мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн гэж буруутгасан юм. Энэхүү хэргийг ЭЦА болон Тагнуулын ерөнхий газар хамтран шалгаад 2023 оны долдугаар сард хэрэгсэхгүй болгожээ.
Энэ талаар, Б.Ганхуягийн төрсөн Б.Нарантуяа өнөөдрийн "Өдрийн сонин"-д "Б.Ганхуягийн гэх хэрэгт холбогдуулан намайг нөхрийн хамт түүний найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллаж байсан олон хүнийг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс бөөнөөр нь хоморголон баривчилж шалгасан ч 2023 оны долдугаар сараас гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон" гэжээ.
Хэдийгээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч "өнөөдрийг хүртэл хоморголон шалгасан хэнээс нь ч ямар ч уучлалт хүсээгүй, нэр төрийг нь сэргээх мэдэгдэл ч хийгээгүй байгаа"-д гомдолтой байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.