СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-16

🔴LIVE: МСНЭ: Төрийн албан дахь эх сурвалж үнэ цэнтэй, хүний эрхийг зөрчил, алдаа завхралыг илчлэх зорилгоор шүгэл үлээдэг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

МСНЭ-ээс Эрүүгийн хуулийн өөрчлөлт нь хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрхийг зөрчиж байгаа тул УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага хүргүүлнэ гэж мэдэгдлээ. Төрийн албан хаагч нийгмийн сайн сайхны төлөө, хэн нэгэн хүний эрхийг зөрчил, алдаа завхралыг илчлэх, дээрээс ирж байгаа дарамтыг олон нийтэд мэдээлэх зорилготойгоор шүгэл үлээдэг энэ үйлдэл дэлхийд ч байсаар ирсэн гэв.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:

-МСНЭ-д мэргэжлийн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Мэргэжлийн үйл ажиллагаанд саад учирсан гэдэг үүднээс өнөөдрөөс эсэргүүцлээ илэрхийлж байна. Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүллээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Иймд УИХ дахь намын бүлгүүдэд шаардлага мөн хүргүүлнэ. Шат дараатай арга хэмжээг аваад явна.

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал З.Боргилмаа:

-Мөрдөн байцаах ажиллагааны нууцыг одоо ч эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулдаг. Ингэж чангалснаар ямар сөрөг үр дүн гарч болзошгүй вэ гэдэг дээр илүү анхаарч нийгэмд дуу хоолойгоо хүргэх ёстой учраас МСНЭ-ээс энэ шаардлагыг дэвшүүлж байна.

Мөрдөн шалгах явцад хууль хүчний байгууллагын явуулж байгаа ажиллагаанд хүний эрхийн зөрчил, завхрал, алдаа гардаг. Энэ бүхнийг улам нуун дарагдуулах, нууцлах, түүн дотор хэний ч эрх зөрчигдөж болзошгүй явдлыг хав дарах үр дагаварт хүрч болзошгүй.

энэ үйлдэл дэлхийд ч байсаар ирсэн. Энэ бол үнэтэй эх сурвалж байсаар ирсэн юм.

Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг ярихад эх сурвалжийн асуудал зайлшгүй хөндөгдөнө. . Сэтгүүлчид өнөөдрийг хүртэл эх сурвалжаа нууцлах эрхийг өгөөч ээ. Эх сурвалжаа хэлэхийг шаарддаг, хүчилдэг энэ асуудал өнөөдөр улам даамжрах эрсдэлтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.