СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-15

Шадар сайд С.Амарсайхан болон Элчин сайдууд мод тарив

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, иргэдэд мод тарих соёлыг сурталчилан түгээх ажлын хүрээнд “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, өмнөх онд тарьсан мод сөөгний арчилгаа, тордолтыг хийх арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0 %-д хүргэж, цөлжилт, газрын доройтолд хүчтэй өртсөн газар нутгийг 4.0 %-иар бууруулж, хүлэмжийн хийн шингээлтийг 11.0 %-иар нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулна гэсэн зорилго тавьсан. Налайхчууд Тэрбум мод хөдөлгөөн эхэлсэнээс хойш 39,815 модыг шинээр тарьж, 2023 оны хагас жилийн байдлаар нийтийн эзэмшлийн 32,2 га талбайд 74,858 модыг ургуулж, арчилж байна. Та бидний өнөөдрийн тарьсан мод 20, 30 жилийн дараа таны ач зээ, үр хүүхдийн сүүдэрлэж суух ногоон төгөл болон өөдөө ургаснаар хойч үедээ үлдээх бидний үнэт өв болох учраас Та бүхнийг мод тарих арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, айл өрх, албан байгууллага бүр өөрийн эзэмшлийн хашаандаа мод, бут, сөөг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ариун цагаан үйлсэд гар бие, сэтгэл, зүтгэл гарган оролцохыг Улсын Их Хурал, Засгийн газрын нэрийн өмнөөс уриалж байна” гэсэн юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улс дахь 21 улсын элчин сайд болон төлөөллүүд,НҮБ-ын агентлагуудын төлөөлөл, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон ЗДТГ-ын алба хаагчид, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв, Налайх Политехник коллежийн оюутнууд мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдсэн юм.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.