Нисэх - Яармагийн чиглэлд нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжоор хангах үүднээс нэгдүгээр эгнээг нь төмөр хашлагаар тусгаарлаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр тус хашлагыг хэсэгчлэн буулгах ажлыг зохион байгуулж байна. Учир нь иргэдийн зүгээс нэгдүгээр эгнээг төмөр хашлагатай болгосноор эсрэгээрээ замын хөдөлгөөнд саад учруулж, улмаар авто осол гарах эрсдэл бий болсон хэмээн үзэж буй юм.
Иймд иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хашлагыг хэсэгчлэн буулгах ажлыг зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа газар дээр нь ажиллаж буй юм.
Тэрбээр “Нисэх - Яармагийн чиглэлийн төмөр хайсыг хэсэгчлэн буулгаж байна. Автобусны буудал болон шаардлагатай газар хэвээр нь үлдээнэ. Замын уулзвар, тойрог зам дээр том оврын автомашин эргэх зэрэгт хүндрэл бэрхшээл үүсэж байгаа учраас хэсэгчлэн хашлагуудыг чөлөөлж байна. Нэг жилийн хугацаанд автомашин хашлагыг мөргөсөн 12 удаагийн осол гарсан” гэлээ.
Мөн түүний өгсөн мэдээллээр Нисэх - Яармагийн чиглэлийн төмөр хашлагыг 2022 оны есдүгээр сард байршуулсан ба нийт 900 сая төгрөг зарцуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Угаасаа л энд тэнд хэсэг хашаа тавьсан ! Ёстой утгагүй !!! Яармагийн замд бөглөрөөд сүйд болоод байдаггүй !!! Яармагийн гүүрнээс зүүн тийш ХУД-н хойд уулзвар хүртэл таг түгжирдэг !!!Уг нь Туул голын хойд хөвөөгөөр автозам тавьсан бол энэ түгжирэл буурах ёстой байлаа ! Даан ч хүнгүй газар дугуйн,явган хүнд зориулсан ямар ч ашиггүй зам тавьсан даа !!!Ухаантнууд !!!
Цавчаагаа хийчихсэн болохоор одоо хэрэггүй биз дээ.
Хашаагаа зарах уу.м/кв хэд вэ
Иймэл ажил хийж идэж ууж байгаа. Улс төрийн хулгайчууд шүү дээ.
Ер нь яах гэж хашлага тавьсан юм бэ?? Тавиагүй Тавиагүйтэй адилхан л явж байгаа шүү дээ нийтийн тээвэр сургуулиудын автобусыг гацаа түгжээгүй л явуулах гэж тавьсан байлтай
Ганцхан идэх л гэж ажилласаг хүн болох гэж хүнд харагдах санаа зүүж үнэг шиг заль гаргаж амьтан хүний хөрөнгө сүйтгэж олон л хүнд гай болох шиг боллоо идэх уух хулгай хийх цавчих нь хэрээс хэтэрч замхарлаа яана даа байз
Хүннү моллоос баруун тийш машин эргэх эргэлтэн дээр бүгдийг аваачаад тавьчихсан хашаагаа аваачээ, Машин эргэхэд их саад болж байна,Хэдэн хүнийг машин тэргээрээ хохирч тэр муу хашаагаа хэмхлүүлж ачих гээд албаар аваачаад тавьчихсан юм шиг харагдаж байна,Хашаагаа ав энийг хийсэн хүмүүсээс эд материалын төлбөрөө нэх хүмүүсээ,Тэр хашаанаас болж түгжрэл үүсээд байна,Яг одоо