СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-10-15

Кино урлагийг дэмжих сан 1.3 тэрбумыг эргэн төлөх нөхцөлгүйгээр 11 төсөлд олгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар Кино урлагийг дэмжих сангаас энэ онд 11 төсөлд нийт 1 тэрбум 339 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр олгосон байна.

Хамгийн их санхүүжилт буюу 300 сая төгрөгийг жүжигчин Г.Ундармаагийн  “Ю Тийм” ХХК “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төслийг хэрэгжүүлэхэд авчээ. Мөн “Иргэдийн цахим оролцоо холбоо” ТББ нь “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтын төсөл хэрэгжүүлэхэд 300 сая төгрөг авсан байна.

“Гурумедиа” ХХК нь "Зэ" уран сайхны кино төслөөрөө 150 сая төгрөг, “Айсити” ХХК 105 сая,  “Цогийн наран” ХХК, “Хүлэгү пикчерс” ххк тус бүр 100 сая төгрөгийн санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлгүйгээр авчээ.

Кино найруулагч,  жүжигчин Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” хүүхдийн кино бүтээхэд 94 сая, “Жигжидсүрэн Монголын кино институт” “Алтан өргөө” олон улсын кино наадам зохион байгуулахад 70 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.251

Муу сайн луйварчингууд

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.251

Чинбатын Номин авгай одоо болиул таарна шдээ

УНДАРМАА
1 жилийн өмнө
59.153.113.173

Ч.НОМИН САЙД ЯМАР МУУХАЙ ШУНАЛТАЙ ЛУЙВАРЧИН ХҮҮХЭН БЭ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.