Монгол Улсын нэрийг дэлхийнд дуурсгасан Олимпийн аварга Э.Бадар-Ууган спортын салбартаа зүтгэхээс гадна Монголын үрсийг маш олон болгох буянтай ажлыг хийж явааг хүн бүхэн мэднэ. Тэрбээр гэр бүлийнхээ хүний хамтаар “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийг Монголдоо байгуулж хүүхдийн асуудалтай гэр бүлд баяр баясгалан бэлэглэсээр яваа.
Тэд өөрсдийн эмнэлгийн гадна талд үлдсэн жоохон зайндаа орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, Япон стандартыг нутагшуулсан эмнэлэг барих гэтэл хэзээнээсээ бусдыг дарамталж сурсан увайгүй хүмүүсийн овоо хараанд мөнгө болж харагдаж эхэлжээ.
Тодруулбал, нүүрсний хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа “Рэжис плэйс” барилгын эзэн С.Энхтүвшин олимпийн аварга Э.Бадар-Ууганаас хоёр тэрбум төгрөг шантаажилсан гэх яриа гарч эхэллээ.
Тэрбээр, С.Энхтүвшин аваргыг “барилгаа барья гэвэл 2,000,000,000 (хоёр тэрбум) төгрөг өгчих. Тэгвэл ямар ч асуудалгүй” гэх үгсийг чулуудсан аж. Уг нь аваргын хувьд бүх хууль дүрмийнх нь дагуу барилга барих, эхлүүлэх зөвшөөрлүүдээ шат шатны газруудаас нь авсан ч нүүрсчин барилгын эзэнд заавал ч үгүй хоёр тэрбум төгрөг өгч байж ийнхүү барилгаа барих дээрээ тулчихсан явна.
Ямартай ч хэн хүний халаасанд байгаад байдаггүй хоёр тэрбумыг нэхэж шантаажилсан С.Энхтүвшингийн энэхүү барилга анх оффисс, үйлчилгээний зориулалттай байсан ч барилга дуусахын алдад нүүрсний мөнгөөр дээд талын давхарууд нь өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц болон хувирсан гэдэг.
Энэ талаарх мэдээллийг бид дараагийн удаа дэлгэрэнгүй хүргэх болно.
Эх сурвалж: Erennews.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм юм байсым бий муу нүүрсний хулгайч
За Бадар-Ууган өөрөө ч баё энхийн цагаан тагтаа биш тэр эмнэлэгээ ноотой л олж авсан гэдэг юм билээ