СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-14

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногт шилжүүлнэ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 сарын өмнө

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ.

Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна.

Энэ сарын сугалааны тохирол аравдугаар сарын 18-нд болно. 

НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой.

Өнгөрсөн есдүгээр сард хоёр хүний баримтын найман орон таарсан. НӨАТ-ын урамшууллын сугалааны өнгөрсөн есдүгээр сарын тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдсан.

Тус тохиролд 2023 оны наймдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 12:59 цагаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 204 893 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 2,
7 орон таарсан 2,
6 орон таарсан 40,
5 орон таарсан 393,
4 орон таарсан 3853,
3 орон таарсан 38984 баримт тохиролд таарч азтан болсон.

Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.