"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын холбогдсон нүүрсний хэрэг нийгмийн анхаарлын төвд байсаар байна. Нийт 11 хүн шүүгдэж байгаагаас “М Си Эс холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай М банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд гүйцэтгэх захирал Л.Соронзонболд гэрчээр дуудагдаад байна.
Түүнийг Т.Аюурсайханы өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гэрчээр дуудах хүсэлтийн дагуу шүүх хуралд оролцуулахаар болоод байгаа юм. МАН-ын дэргэдэх “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн түүнийг Т.Аюурсайханд багагүй хэмжээний мөнгө өгсөнтэй нь холбоотойгоор дуудсан бололтой.
Харин ямар учраас хэдий хэмжээний мөнгө өгсөн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад ил болно. Ер нь гэрчээр дуудагдсан хүмүүсийн дунд Т.Аюурсайханы толгойлдог “МАН-ын шинэчлэлийн хороонд харьяалалтай нэг бус хүн бий. Тухайлбал, “Нүүрсний” гэх өөр нэг хэрэгт шалгуулж буй Х.Нурлат гэрчээр дуудагдсан. Дээрх хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан түүнийг шүүгдэгч, мөнөөх “Шинэчлэлийн хороо”-ны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхэд ирүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын дэргэдэх “Шинэчлэлийн хороо”-гоор ашиг сонирхол нэгддэг хүмүүсийг гэрчээр дуудаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Muis-Ezs iin 1 angiin 2