СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-13

Х.Болорчулуун: Үхрээ ээмэгжүүлж байж, махаа үнэтэй экспортлох боломжтой болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар ХХААХҮЯ-аас санал дэвшүүлсэн үхэр сүргийг ээмэгжүүлэх, бүртгэх саналыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун чуулганы хуралдаанд дараах мэдээллийг өглөө.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг өөрчлөх цаг болсон. Дэлхийн цаг уур өөрчлөгдөж, дулаарал бий болж, өвс ургамлын гарц муудсан. Бэлчээрээр 100 хувь онд орох баталгаагүй болсон. Тооноос чанарт шилжих шаардлагатай.

. Экспортын тоо хэмжээг нэмэхийн тулд эрүүл бүс байгуулж, экспортод гаргах мал, махаа бэлдэх ёстой.

Тухайлбал, Уругвай улс 5 сая хүн амтай, 13 сая үхэртэй. Бүх үхрээ эрүүл бүс болгосон. Эрүүл бүс болгохын тулд үхрээ ээмэгжүүлсэн. Манай улс ч гэсэн үхрээ ээмэгжүүлэх ёстой. Бүртгэлжүүлэх шаардлагатай.  

Мөн үхрийг бэлчээрээр маллах бус фермерийн аж ахуй руу шилжүүлэх шаардлагатай. Малчид, аж ахуй эрхлэгчид ногоон тэжээл тариалахад идэвхтэй оролцож байна. Энэ жил ногоон тэжээл тариалалт өмнөх оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.