Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн “Хүрэн дэл” гэдэг газар ачааны автомашины араас бага оврын ачааны автомашин мөргөж нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл /2023.10.12/-ны өдрийн 20:19 цагт Онцгой байдлын газарт ирсэн иржээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 157 км зам туулан 00:30 цагт очиход Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд иргэн О-ийн жолоодож явсан зүтгүүрийн араас мөн чиглэлд 2 зорчигчтой иргэн И-ын жолоодож явсан ‘Портер” загварын бага оврын ачааны автомашин мөргөжээ.
Ослын улмаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн А/60 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
болгоомж болгоомж