СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-13

Франц улстай сансрын холбоо, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийв. 

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний өмнө болсон уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Монгол, Францын орчин цагийн харилцаа 1965 онд дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэлтэй бөгөөд Монгол Улс Франц Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг билээ.

Тэртээх 1253 онд Францын IX Людовик хаан Монгол-Францын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 770 жилийн дараа буюу 2023 онд БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Монгол, Францын ард түмний эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүхэн шинэ агуулгаар баяжуулан, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсон.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал асуудлаар санал бодлоо солилцож, хоёр улс түншлэлийн түвшингээ ахиулан, онцгой эрхт түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран тунхагласан билээ.

Тэгвэл өнөөдөр танай сайхан оронд хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь “гуравдагч хөрш”-ийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж,

Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна.

Мөн Монгол, Франц Улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа үеийн үед батжин бэхжиж, өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд гэрээ, хэлэлцээрүүдийг шинээр байгуулснаар хамтын ажиллагаа идэвжинэ гэдгийг хэллээ. 

Түүнчлэн г илэрхийллээ. 

Түүнчлэн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Франц Улсад суралцах эхний ээлжийн монгол оюутнуудыг хүлээн авсан тухай дурдав. Эдгээр оюутнууд Франц, Монголын найрамдалт харилцаанд шинэ өнгө аяс нэмж, үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.