Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрс булан" гэдэг газар 6 ханатай гэр шатаж, 22 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн амиа алджээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл Онцной байдлын газарт энэ сарын 12-ны өдрийн 17:49 цагт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 18:18 цагт тус газар очиход иргэн А-ийн 6 ханатай гэр шатсан байжээ.
Тус гал түймэрт иргэн М /22 настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
um ma ni bad me hum