Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг нуудаг гэх асуудлаар шалгаж байгаа билээ.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатарыг хорьж шалгаж байгаа бол гүйцэтгэх захирал М.Мөнхболдыг гадуур байцаан шалгаж байна.
Гүйцэтгэх захирал М.Мөнхболдтой утсаар холбогдож, мэдээлэл авахыг хүсэхэд “Би тайлбар, мэдээлэл өгмөөргүй байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.