"Парис хотын Лэнди туннелийн А1 авто зам дээр Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү дээрэмдүүлсан" хэмээн “Европ 1” мэдээллийн агентлаг мэдээлснийг манай зарим хэвлэл мэдээлэл иш татсан байна. Тэдний өгүүлж буйгаар хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцоолсон гэв. Энэ мэдээллийг бид тодрууллаа.
БНФУ-д төрийн айлчлал хийж яваа Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг яваа нь ийм бичихэд хүргэсэн бололтой.
Хэрэг явдлыг тодруулахад, Б.Баттүшиг нь гэргий, "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй цуг айлчлалын бүрэлдэхүүнд яваа ба скүүтэртэй хулгайч Н.Цэлмүүний гар цүнхийг хулгайлсан учир цагдаагийн газар тэмдэглүүлжээ. Цүнхэнд нь бэлэн гадаад валют байсан боловч, эх сурвалжийн мэдээлснээр "Арай ч 600 мянган евротой тэнцэхүйц мөнгө болон эдлэл байгаагүй ээ" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улныхнаасаа хол ангалзаад чөлөөтэй явж байгаа улсуудыг наад арабууд, харуул чинь сайн ажиглаж, судалж байгаад дэлбэлж байгаа биз. Улаан түмний буяныг даруухан шингээл дээ
ядаргаатай гайхуулах юмаа олж ядаад
Буруу аргаар орж ирсэн бол буцаад гарахдаа адилхан гардаг юм даа
amia aldaagui ni ih yumdaa gazar nutgaa uhsan aav eejiinhee nugeliig uurch amidarch dee odoo tegeed 9 ueeeree tulnu shuu
ingeeel turiin ailchlal gj ulsiin munguur dagaj uluntuud nisdeg l bhdaa., hemjeegu ih mungutei baij. nadaa bol gohineeee l gj sanagdaj bna lol
Энэ хү яагаад төрийн айлчлалын бүрэлдэхүүнд орж явсан юм бол С.Батболдын хүү тэрбумтаны охин 2 ингэж өлөнтөх гэждээ арай л юмаа нээрээ
Зүтгэж амьдарсан нь буруу биш бхаа. Зүгээр сууж хэний төлөө амьдарч байгаагаа ойлгохгүй хүмүүс улны гэж хэлүүлсэн шүү бодох л асуудал!