СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-13

🔴LIVE: "Зүүн Ази хөгжил" ХХК-ийн 50 тэрбум төгрөгийн хоёр блок барилгыг дээрэмдсэн гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай"Зүүн Ази хөгжил" ХХК-ийн барьсан 250 айлын "Шинэ сансар хороолол" нэртэй хоёр блок барилгыг хуурамч гэрээ, бичиг баримтаар шилжүүлэн авсан хэргийг хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхгүй байна гэж компанийн төлөөлөл мэдэгдлээ.

"Зүүн Ази хөгжил" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 

-Манай "Зүүн Ази хөгжил" ХХК нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 250 айлын 10 давхар "Шинэ сансар хороолол" нэртэй хоёр блок барилга, үйлчилгээний орон сууцыг барьсан. Тус барилгыг 2023 оны 6-р сарын 07-ны өдөр хэсэг бүлэг этгээдүүд дээрэмдсэн гэж үзэж байгаа. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн 2-р хэлтэст шалгагдаж байна. Харин тухайн этгээдүүд иргэдийг залилж мэхэлж, өөрийн мэтээр иргэдэд зарж борлуулж эхэлсэн. Бидний зүгээс хуулийн байгууллагад удаа дараалан гомдол гаргаж байгаа ч энэ хэргийг шийдвэрлэхгүй дөрвөн сарын хугацааа өнгөрч байна.

Эдгээр хэсэг бүлэг этгээдүүд эрх шилжүүлэх гэрээ хийж, хувьцаа худалдах худалдан авах гэрээг хуурамчаар бүрдүүлж "Шинэ сансар хороолол"-ын өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Энэ талаарх гомдлоо УБЕГ-ын Хяналт шалгалтын газарт өгч шалгуулсан. Шилжүүлэн авсан нь хуурамч гэдэг улсын байцаагчийн дүгнэлт гарчихсан.

. Энэ үйлдлээ хамгаалалтын гэдэг нэрийн дор бусдыг дээрэмдэж байна.

Баянзүрх дүүргийн прокурор К.Чимгээ энэ үйлдлийг "гэмт хэргийн шинжгүй" гэж үзсэн. Энэ гэмт үйлдлийг хуулийн байгууллага үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.