УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах ёстой байв. Гэсэн ч дөрвөн сайд чуулганы хуралдааныг тасалдуулсан тул УИХ-ын нэгдсэн хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлуулав.
УИХ-ын Дэгийн тухай хуулиар баасан гараг бүр хуулийн төслүүдийг эцэслэн баталдаг. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй, Засгийн газрын дөрвөн гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй гэдэг үндэслэлээр нэгдсэн хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлуулав.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын гишүүд картаа хийгээд чуулганы нэгдсэн хуралдаа суухгүй байна. Дэгийн хуулийн дагуу ирц шаардлага хангахгүй тохиолдолд өөр өдөр хуулийн төслүүдийг эцэслэн баталж болно гэж заасан байдаг. УИХ-ын зарим гишүүн, сайд нар картаа уншуулчхаад суудлаа орхиод явчихсан, санал хураалтад оролцохгүй байгаа тул хүрэлцэн ирэхийг шаардаж байна. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын чуулганыг тасалдуулж байгаа тул үдээс хойш 14 цаг хүртэл чуулганы хуралдааныг түр завсарлуулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.