Өнөөдөр өглөө Нийслэл хотод газтай төстэй угаар үнэртэж, иргэдэд толгой өвдөх дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгаа талаар мэдээлсэн.
Нийслэл хотод үнэр тархсан асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газар, Ус сувгийн удирдах газрын удирдлагууд мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:
-2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагаас 12-ны өдрийн 12 цагийн хооронд БЗД-ийн 11 дүгээр хороо Хонхор орчмоос эхлэн Улиастай, Дүнжингарав, Их монгол хороолол, СБД, БГД, Хархорин зах орчмын иргэдээс газ, бензин мэт зүйл үнэртээд байна гэх 230 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Юунаас болж тус үнэр гарсан талаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Дүгнэлт мэдээлэл шалтгаан эцсийн байдлаар гараагүй байна.
Айл өрхүүдийн агааржуулалтаар дамжин үнэртэж байгаа зүйл нь газ биш. Газ нь агаарт удаан тогтож, үнэртэх боломжгүй. БЗД-ийн хэмжээнд 14 бензин клонк, нэг агуулахад үзлэг шалгалт хийсэн ч илэрсэн зөрчил гараагүй байна. Дүнжингарав орчимд 800мм бохирын шугамаас хүчтэй үнэр үнэртэж, багажаар үнэрийг нь үнэртэхэд ажилласан тос шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтээр шалгалтын ажлыг явуулж байна. Шалгалтын хүрээнд Налайхаас Дүнжингарав хүртэл 500 миллиметрийн бохирын шугамыг шалгаж байна. Хонхорын Очир дагинас ХХК-ийн ойролцоогоос үнэр эхэлж байгааг тодруулан ажиллаж байна.
Өнөөдөр өдрийн 17 цагийн байдлаар нийслэлийн түргэн тусламжийн төвд газтай холбоотой болон угаарын хийн хордлогын дуудлага бүртгэгдээгүй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн л хл үзээрэй.ямар нэгэн дарамт шаалтаар төөрөгдүүлсэн мэпээлэл хэлв ээ