Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжжээ.
НИТХ-аар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэх үеэр төлөөлөгчид Х.Нямбаатарт хандан дараах байр суурийг илэрхийлж байна.
Тухайлбал ХҮН намын төлөөлөгчид "Нийслэлийн иргэдийн хурлын МАН-аас нэр дэвшигчийг тодруулах ёстой гэтэл Ерөнхий сайд нэр дэвшүүлээд МАН-ын бүлэг шийдсэнг эсэргүүцэхийн зэрэгцээ долоон сарын дараа УИХ-ын сонгууль болно. Энэ үеэр сонгуульд өрсөлдөх эсэхийг тодруулж байлаа. Харин НИТХ-ын АН-ын төлөөлөгчид хууль зөрчин хотын даргад нэр дэвшсэнийг шүүмжлээд, утаа, түгжрэл ,сайжруулсан түлшний асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулав.
Нэр дэвшигч Х.Нямбаатарын хувьд
-Намайг нэр дэвшүүлэх асуудал МАН-ын бүлэг дээр огт яригдаагүй. Улс төрийн шийдвэр Удирдах зөвлөл гаргасан. Нэр дэвшүүлэх асуудал нь хууль зөрчсөн гэж үзвэл ҮХЦ-д хандах эрх нь бүгдэд нээлттэй.
НИТХ-аар нэр дэвшүүлэх процесс явагдана. Үүний дараа ТББХ-оос чөлөөлөгдөх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хотын даргын захирамжийг ерөнхий сайд гарснаар эхэлнэ. Миний хувьд хотын даргын ажлаа бүрэн эрхийг хугацаагаа дуустал үргэлжлүүлэх чин хүсэлтэй байна. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн 33 жил хуримтлагдсан их хотын асуудлыг бид шийдэх ёстой. Нийслэлчүүдийнхээ ая тухтай, амар тайван амьдралын төлөө хийж хэрэгжүүлээд явах ажлууд их байна.
Коксожсон түлшийг өндөр үнээр худалдан аваад сонгогдсон хэсэгт түлж, туршиж үзэх шаардлагагүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулна. Цаашид сайжруулсан түлш гэж ярихгүй хэдэн янданг үгүй хийсэн, хэчнээн айлыг орон сууцад хамруулсан гэх бодлого руу орно. Энэ ондоо багтаан тодорхой бодлого боловсруулж танилцуулна.
Түгжрэлийн тухайд жилд 30-40 мянгаараа орж ирж байгаа автомашин урсгалыг хууль захиргааны шийдвэрээр түр хязгаарлаж, одоо байгаа автомашиныхаа хөдөлгөөн зохицуулалт, замыг нэмэгдүүлэх вэ, тойрог хурдын замыг ямар эх үүсвэрээр эхлүүлэх вэ гэх зэрэг алсыг харсан бодлого ярина.
Нийтийн тээврийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үүднээс 2023 онд багтаж худалдан авах тухай хуульд нийцүүлж, автобуснуудыг төлөвлөсөн тоо хэмжээгээр оруулж ирнэ. Эхний ээлжний автобусууд худалдан авах тухай хуульд заасан шаардлагаа биелүүлээгүй евро-5 стандартын автобус нийлүүлээгүй евро-2 стандартын автобус нийлүүлсэн гэдэг нь батлагдсан. Ажлаа авсны дараа ажлын хэсэг байгуулаад нэн яаралтай шийдэх боломжтой гэж харж байна гэж хэлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.