СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-10-12

LIVE: Б.Бат-Эрдэнэ: "WADA"-ийн удирдлагууд биднийг дотоодын эрх зүйн орчноо сайжруулахыг зөвлөсөн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Допингийн асуудалтай холбоотойгоор Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн тул Засгийн газраас Ажлын хэсэг гарган ажиллаж буй юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Спорт биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнээс дараах мэдээллийн авлаа.

Спорт биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ:

-Ханжоугийн азийн наадмын үеэр "WADA"-ийн удирдлагуудтай манай зүгээс уулзалт хийсэн. Уулзалтад миний бие болон МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг,  Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат , Спорт биеийн тамирын асуудал эрхэлсэн сайдын Ажлын албаны дарга Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэй оролцсон. Албан ёсны уулзалт хийсэн. Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын допингийн эсрэг нэгдсэн гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ ийм түвшинд биелүүлж байгаа гэдгээ танилцуулсан.

Тэдний зүгээс та бүхэн цаашид дотоодын эрх зүйн орчноо урт хугацаанд сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр ажлаарай гэдэг зүйлийг хэлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.