СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-12

Х.Нямбаатар: Евро-5 стандартын автобус бус евро-2 стандартын автобус нийлүүлсэн гэдэг нь батлагдсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Х.Нямбаатарыг Нийслэлийн засаг даргад сонгох асуудлыг НИТХ хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Нийтийн тээврийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой. 2023 онд багтаж худалдан авах тухай хуульд нийцүүлж, автобуснуудыг төлөвлөсөн тоо хэмжээгээр оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Б.Дэлгэрсайхан сайд бид хоёр нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтэй холбоотой аж ахуй нэгж байгууллагуудын танилцуулгыг судалж байна. Эхний ээлжид энэ худалдан авах ажиллагааг хэрхэн хурдан дуусгавар болгох вэ. Авлига албан тушаалын асуудлаар АТГ шалгаж байгаа.

. Өмнөх нийлүүлсэн автобуснаас гадна жижиг оврын автобуснууд хил дээр ирчихсэн байгаа гэнэ лээ. Мөн Skywell компанийн цахилгаан автобуснууд ирээд хүлээгээд авчихсан байгаа. Тэгэхээр энэ эрхзүйн маргааныг хэрхэн шийдвэрлэх үү гэдэг процесс явна.

Үлдсэн мөнгөндөө худалдан авалтыг хэрхэн яаж зохион байгуулах уу. Автобус ирсэн тохиолдолд хувийн компаниудад ямар нөхцөлтэй хүлээлгэж өгөх вэ. Элэгдэл хорогдлыг эргэн төлөлтийг яаж тооцох вэ гэх мэтчилэн гурван багц асуудлыг шийдэх шаардлага байгаа. Мэдээж ажлаа авсны дараа ажлын хэсэг байгуулаад нэн яаралтай шийдэх боломжтой гэж харж байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.