СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-12

🔴LIVE: Ж.Батсуурь: Д.Сумъяабазар нарыг хуулийн байгууллага шалгах ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Батсууриас цаг үеийн суудлаар байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Эрх баригч нам нийгмийн гал унтраах л ажлыг хийж байна. Хөгжлийн банк, ногоон автобус, ЖДҮ-ийн бүх асуудалд бие биеэ хаацайлж байна. Аалзны тор болчихсон учраас хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Хариуцлага тооцож байна барилаа гэдэг, тавилаа л гэдэг. Авлигын асуудалд орсон хүнийг 40 сая төгрөгөөр торгож байх жишээтэй. Гэтэл гар утас, мал хулгайлсан этгээдүүд авах ялаа аваад л явж байгаа. Энэ нь эрх баригч нам бие биедээ хариуцлага тооцох ямар ч эрхзүйн чадамжгүй болсныг харуулж байна.

Манай намын талаар мэдээлэл гарахгүй, ард түмний тархийг угаах л ажил хийгдэж байна. Ковидын сонсгол хийх гэхээр мэргэжлийн эксперт гаргаж өгөхгүй, байнгын хороо нь хуралдахгүй, яамдууд нь мэдээллээ өгөхгүй байна. Ардчилсан намд алдаатай, хүчгүй байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ манай намын хийж хэрэгжүүлж байгаа зүйлсийг мэдээлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл алга.

Ер нь энэ асуудлыг углуургаар нь цэгцлэх шаардлагатай. Энэ нь сонгуулийн систем юм. Иймд сөрөг хүчин, нийгэмд өөр засаглал тогтож байж өөрчилнө. Төрийн гурван өндөрлөг анхан дүүс, түрийвч нэгтэй. Ирэх сонгуулиар шинэ хүмүүс, сөрөг хүчнийг гаргаж ирж байж энэ эрх баригчдын булайг дэлгэж байж хариуцлагын асуудал яригдана.

. Д.Сумъяабазар албан тушаалаа өгч байгаа гэдэг нь бараг шагнал юм биш үү гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.