СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-12

🔴LIVE: Х.Нямбаатар: Коксжсон түлшийг өндөр үнээр худалдан аваад сонгогдсон хэсэгт түлж, туршиж үзэх шаардлагагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Х.Нямбаатарыг Нийслэлийн засаг даргад сонгох асуудлыг НИТХ хэлэлцэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-Хууль зөрчөөд өнөөдөр хотын дарга болох гээд ороод ирж байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна. Та хотыг хөгжүүлэх гэж ирсэн үү? Хотыг шалгах гэж ирж байна уу? Утаа, түгжрэл, сайжруулсан түлшний асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

Нэр дэвшигч Х.Нямбаатар:

- НИТХ-аар нэр дэвшүүлэх процесс явагдана. Ингээд ТББХ-оос чөлөөлөгдөх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хотын даргын захирамжийг Ерөнхий сайд гарснаар эхэлнэ.

Томилогдоогүй байхад ял асууж байгаа мэт асуулт асууж улс төржих шаардлагагүй гэж бодож байна. 33 жил хуримтлагдсан энэ асуудлыг бид шийдэх ёстой гэдэг байр суурьтай байна. гэдэг анхны сэтгэгдэл төрсөн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулъя байр сууриа илэрхийлсэн.

Цаашид сайжруулсан түлш гэж ярихгүй хэдэн янданг үгүй хийсэн, хэчнээн айлыг орон сууцад хамруулсан гэх бодлого руу орохоос өөр аргагүй. Энэ ондоо багтаан тодорхой бодлого боловсруулж танилцуулна.

Жилд 30-40 мянгаараа орж ирж байгаа автомашин урсгалыг хууль захиргааны шийдвэрээр түр хязгаарлаж, одоо байгаа автомашиныхаа хөдөлгөөн зохицуулалт, замыг нэмэгдүүлэх вэ, тойрог хурдын замыг ямар эх үүсвэрээр эхлүүлэх вэ гэх зэрэг алсыг харсан бодлого ярих ёстой. Дугаарын хязгаарлалт сайн бас саар талтай байсан. Машины худалдан авалтыг улам өдөөж нэмэгдүүлсэн.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: 

-Хотын даргын хувьд иргэд угаартаж амь насаа алдвал хариуцлагаа үүрч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үү? 

Нэр дэвшигч Х.Нямбаатар:

-Б.Эрдэнэсүх төлөөлөгчийн асуусан асуултыг ойлгосонгүй. Одоо шууд ийм тийм гэж хариулт өгч чадахгүй. Нийслэлчүүдийнхээ ая тухтай, амар тайван амьдралын төлөө хийж хэрэгжүүлээд явах ажлууд их байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.25

Эхлээд замаа шийдээд нийтийн тээвэрээ хөгжүүлээд дараа нь тэр машин унах эрхийг нь хязгаарламаар байна

Иргэн
1 жилийн өмнө
103.57.95.98

Улаанбаатарын машин ачилт гэх дээрмийг эхний ээлжинд шийдэж үзээрэй дээ..Түгжрэлийн асуудлыг иргэдийнхээ нэг хэсгээр нөгөө хэсгийг дээрэмдүүлж, гудамжинд хооронд нь зодолдуулж шийддэг улс монголоос өөр бий юу.Тэр машин ачилт яг ямар даргын бизнес юм бэ.Ачилтын бизнес эрхлэгч даргын энэ бүдүүлэг дээрмийг журам дүрмийг нь ядаж тодорхой хүнлэг болгож үзээрэй.

Зочин
1 жилийн өмнө
139.5.217.218

Тэр кокжсон нүүрс гэдэг чинь МАН-н бас нэг мөнгө угаах арга байсан болуу сүүлдээ айгаад ТЭХ-ний сайд их ууртай татгалзсан, идүүрчдийн дараагийн алхам байсан, одоо харин хотын захирагч Нямбаатар ийм юм сэдсэн, сэддэг нөхдүүдийг орвонгоор нь арчих байх хотын удирдлагад байсан нөхдүүд гараан өргөөд нөгөө газарлуугаа явсан дээрээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.