Нийслэлд газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд хяналт шалгалт хийж байна.
Одоогийн байдлаар газтай төстэй угаар бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байгаа аж. Багажаар шалгахад магистрал шугамд тос масло асгасан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан аж.
Шадар сайд С.Амарсайхан:
-Дүүргүүдэд самналт хийгээд Дүнжингарав орчимд хяналт хийхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Бусад дүүргүүдэд ямар нэг асуудал байхгүй гэсэн. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаад, тодорхой мэдээллээ өгнө.
Газ дэлбэрсэн гэдэг асуудал нь өнгөрсөн сарын 25-ны өдөр болсон. Налайх дүүргийн төмрийн үйлдвэрийн гагнуурчин гагнуур хийх үедээ газ дэлбэрч түлэгдсэн ахуйн шинжтэй осол гарсан. Өнөөдрийн асуудалтай холбоогүй.
Налайх дүүрэгт давхар хяналт хийж байгаа. Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр явж хяналт, шалгалт хийж байна. Одоогийн байдлаар цахилгаан станц, газын үйлдвэр, ШТС-аас газ нефтийн бүтээгдэхүүн алдагдсан асуудал байхгүй гэсэн мэдээллийг холбогдох албаныхан Засгийн газарт өгч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.