СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НОБГ: Багажаар шалгахад магистрал шугамд тос масло асгасан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдөр /2023.10.12/өглөө Улаанбаатар орчимд газтай төстэй угаар үнэртэж буйг иргэд цахим орчинд илэрхийлэв. Налайхад байрлах газын үйлдвэр дэлбэрсэн, төмрийн үйлдвэр дэлбэрснээс газ алдагдсан гэх мэдээлэл ч гарсаар буй. 

Нийслэлд газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар газтай төстэй угаар бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байгаа аж.

Багажаар үнэрийг нь үзэхэд "Ажилласан /хэрэглэсэн/ тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй" гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Налайхын чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж, голомтыг тогтоохоор ажиллаж байна.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Дүүргүүдэд самналт хийгээд Дүнжингарав орчимд хяналт хийхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаад, тодорхой мэдээллээ өгнө. Газ дэлбэрсэн гэдэг асуудал нь өнгөрсөн сарын 25-ны өдөр болсон. Налайх дүүргийн төмрийн үйлдвэрийн гагнуурчин гагнуур хийх үедээ газ дэлбэрч түлэгдсэн осол гарсан. Өнөөдрийн асуудалтай холбоогүй.  Налайх дүүрэгт давхар хяналт хийж байгаа. Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр явж хяналт, шалгалт хийж байна. Одоогийн байдлаар цахилгаан станц, газын үйлдвэр, ШТС-аас газ нефтийн бүтээгдэхүүн алдагдсан асуудал байхгүй гэсэн мэдээллийг холбогдох албаныхан Засгийн газарт өгч байна гэх мэдээллийг өгсөн билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.107.33

Тос масло асгасан лалрыг олж барьж хорь.Үндэсний аюулгүй байдлын асуудал шүү.Тагнуул цагдаа нь камераа шүүж ажиллаач

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.77

Бохирын шугамд гарсан байх магадлал их.БЗДт өчигдөр өглөө 10 цагаас эхэлж үнэртсэн шүү.Налайх хүртэл явахад үе үе үнэртээд байсан нь худаг бүхий газар илүү үнэртэж байж дээ.Тагнуул хүчнийхэн шалгах хэрэгтэй юм байна даа.Эзнийг олж зарланхатуу арга хэмжээ авах чухал.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.