СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-12

🔴LIVE: Х.Нямбаатар: 2024 оны УИХ-ын сонгуульд би нэр дэвшихгүй. Хотын даргаа хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НИТХ-аар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэж байна.

Шинэ томилгоотой холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчид Х.Нямбаатараас асуулт асууж, хариулт авч байна. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:

-Нэр дэвшигчээс гурван төрлийн асуулт асуухыг хүсэж байна. Нийслэлийн иргэдийн хурлын МАН-аас нэр дэвшигчийг тодруулах ёстой гэтэл Ерөнхий сайд нэр дэвшүүлээд МАН-ын бүлэг шийдээд явчихлаа. Ингээд энд хэлэлцсэн болоод батлагдаад явах байх. Дараагийн асуудал хот хөгжүүлэх ямар төлөвлөгөө байна вэ? Засаг даргын хувьд түгжрэлийг хэрхэн бууруулах вэ?

Нэр дэвшигч Х.Нямбаатар:

-Намайг нэр дэвшүүлэх асуудал МАН-ын бүлэг дээр огт яригдаагүй. Улс төрийн шийдвэр гаргасан. Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан. Одоогийн сайдын хэрэгжүүлж байгаа бодлогод ямар нэгэн зүйл хэлэхгүй. Нийслэл хотын даргаар сонгогдсон үед тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүстэйгээ хамтарч нийслэл хотынхоо сайн сайхны төлөө ажиллана. Би шийдвэр гаргахаасаа огт айдаггүй. Автобустай холбоотой асуудал дээр худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд энэ асуудлыг эцэслэн цэг тавина. Өр төлбөртэй асуудал дээр хэлэлцээр хийнэ. Шинэ автобусыг энэ ондоо багтаан худалдан авна.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр:

-Одоо долоон сарын дараа дахин сонгууль болно. Энэ үеэр та нийслэлээ орхиод явах юм уу? Сонгуульд өрсөлдөх юм уу? Энэ асуултыг хүмүүс ихээхэн сонирхож байна? 

Нэр дэвшигч Х.Нямбаатар:

- гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.