Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12:00 цагт Нийслэлийн Хангарди ордонд эхэллээ. Хуралдаанаар НИТХ-аар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох асуудлыг хэлэлцэж байна.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал гаргав.
Тэрбээр, МАН өнгөрсөн сонгуулиар "Хүчээ нэгтгэе" уриатайгаар орж ирсэн ч хүч нь нэгдэхгүй байсаар хотын дарга огцорлоо. Хамт хариуцлага хүлээлгэх үүднээс НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг огцруулах санал гаргаж байгаа тул хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү гэв.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хуулиа уншаарай. Хяналт тавьдаггүй юм. Хурал өөрөө хяналт тавьдаг учраас огцорвол бүгд огцорно. Өргөн барих асуудал байх. Хэлэлцэх асуудлыг одоо ярьж байна. Санал гаргаад огцордоггүй юм" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.