Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан "А" нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр илрүүлжээ.
Гэмт этгээдүүд нь poker буюу мөрийтэй тоглоомын аппликешин, сайт нээж, хэд хэдэн акаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө /ширээ/-нд 8 иргэнийг нэг группт оруулж, үнэндээ 8 иргэний олонх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглодог байна. Үүнийг сонирхогч иргэнд олон тоглогчтой мэт сэтгэгдэл төрүүлэн мөнгө хожих боломжийг хязгаарладаг аж. Өөрөөр хэлбэл та 7 хүнтэй ганцаараа тоглож байна, нөгөө талд бүх хөзрийг харж байдаг.
Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох үйлдэл гаргадаг байна.
Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.