С зөвшөөрөл тойрсон асуудлаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу тайлбар өгчээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу:
-Автотээврийн стандартын дагуу 21 тээврийн хэрэгсэлтэй, ХАБЭА-ын болон тээврийн засвар механикийн ажилтантай байх гэх мэт шаардлага хангасан компани авто тээврийн үйл ажиллагаа эрхлэх ёстой. Одоогоор нүүрс тээвэрлэх сонирхолтой 323 аж ахуйн нэгжийн 17800 тээврийн хэрэгслийн санал ирсэн. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг улиралд 4680 тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох боломжтой.
Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргасан бүх тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох боломжгүй. Тиймээс аль болох боломжит хувилбараар хувь тэнцүүлж олгодог. 100 тээврийн хэрэгслийн хүсэлт ирлээ гэхэд 24-д нь С зөвшөөрөл олгох гэх мэтээр бүх аж ахуй нэгжид тэгш хуваарилалт хийдэг.
Өөрийн компанид тээврийн хэрэгсэлгүй боловч бусдын тээврийн хэрэгслийг компани дээрээ бүртгээд “С” зөвшөөрөл авч, түүнийгээ худалдах тохиолдол гарч байна.
Ер нь цаашдаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, стандартыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай байна. Үүнийг бүртгэлийн байгууллага болон хуулийн байгууллага хянаж нягтлах хэрэгтэй гэж үзэж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.