Дорнод аймаг, Баянтүмэн сум. Жаргалант багийн “Хашаатын цаана" гэдэг газар тус сумын харьяат малчин Д 10 дугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 17:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, иргэдтэй хамтран иргэн Д /72 настай, эрэгтэй, мартаж, санах өвчтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.