СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үйлчлүүлж буй таксиныхаа дугаарыг дотны хүмүүстээ мэдээлж гэмт хэргээс сэргийлэх боломжтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн таксигаар үйлчлүүлэхгүй байхын Цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулаад байгаа. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Уг ажлын хүрээнд хойд дугаараа авч замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг харсан уулзвар дээр зогсож буй цагдаагийн албан хаагч дараагийн уулзвар руугаа "Хойд дугааргүй машин явж байна шүү" гэж мэдээлдэг. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камераар илрүүлдэг гэх мэтээр энэ асуудалд их ач холбогдол өгч ажиллаж байгаа. 

-Улсын дугаараа авч хөдөлгөөнд оролцож буй жолоочдын хувьд ихэвчлэн ямар шалтгаантай байдаг вэ?

-Ийм зөрчил гаргасан жолооч "Дугаараа хулгайд алдсан, усанд гээсэн, мөргөлдөөд ашиглах боломжгүй болсон учраас хэвлүүлж авах гээд явж байна" зэрэг янз бүрийн шалтгаан хэлдэг. Гэхдээ гэмт хэргийн сэдэлтэйгээр улсын бүртгэлийн дугаараа авсан байхыг үгүйсгэхгүй. Гэмт хэргээс илүү улсын дугааргүй явж байгаад зам тээврийн осол гаргаад зугтаасан тохиолдол олон бүртгэгдсэн.

-Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэдэд зөвлөгөө өгөөч.

-Улсын бүртгэлийн дугааргүй, хувиараа такси эрхэлж байгаа тээврийн хэрэгсэлд иргэдийг суухгүй байхыг зөвлөж байна. Мөн суусан таксиныхаа дугаарыг ойр дотны хүмүүстээ мэдээлэх нь гэмт хэргээс сэргийлэхээс гадна эд зүйлээ мартвал эргэж олж авахад хялбар болно. Мөн таксинд суухдаа заавал ойр дотныхоо хүн рүү ямар улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлд суусан талаараа хэлж мессеж бичих хэрэгтэй. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.