СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-12

НИТХ дахь АН-ын бүлэг Х.Нямбаатарыг томилох эсэх асуудлаар завсарлага авч "бойкот" хийнэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

НИТХ өнөөдөр /2023.10.12/12:00 цагт Нийслэлийн Хангарди ордонд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

НИТХ-аас гаргасан саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилох зарчимтай. МАН-ын Удирдах зөвлөл болон Ерөнхий сайд өөрөө Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн тул түүнийг "дэмжихгүй" гэх утга байхгүй тул тэрбээр өнөөдөр шууд тамгаа гардан авна. 

НИТХ 45 төлөөлөгчтэй. Түүний найм нь Ардчилсан намын төлөөлөгч байдаг. НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хурлаас завсарлага авч хотын даргыг томилох асуудлаар бойкот хийнэ хэмээн ярилцаж байгаа ч тооны олонхоор МАН-ын бүлэг томилгоог хийгээд цааш явах боломжтой. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:

58 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

58.2. Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

58.5.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно.

58.5.2. Нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.

58.5.3. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.

58.6. энэ зүйлийн 58.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд тус тус томилно гэж заасан байдаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
66.181.177.99

hurdan ajild n oruulaacn ard tvmnee cnadaj handagvi ymuu a nam

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.