УИХ-ын 2024 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар зарим зүйлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас тодрууллаа.
-Санал тоолох “хар машин”-ыг нэмж авахаар төлөвлөж байгаа юм байна. Хэчнээн тооны санал тоолох төхөөрөмж шаардлагатай байгаа вэ?
-Санал тоолох 2000 төхөөрөмж бэлэн бий. Хэсгийн хороодын тоо болон сонгогчдын тоо нэмэгдэж байгаа. Тиймээс 500 гаруй санал тоолох төхөөрөмж шинээр авна. Санал тоолох төхөөрөмжийг энэ жилдээ багтаж аваад техникийн үзлэг хийгээд бэлэн болгоно.
-Шинээр авах санал тоолох машинд хэчнээр төгрөг зарцуулах вэ?
-Санал тоолох төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт авахад нийтдээ 15 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Санал тоолох нэг төхөөрөмжийн үнэ 2600 орчим ам.доллар байх болов уу.
-Санал тоолох “хар машин”-д сонгогчид эргэлзэх нь бий. Хяналтын тооллогыг хэрхэн явуулах вэ?
-Хяналтын тооллого буюу гараар тоолох ажлыг хэсгийн хороод дээр 100 хувь хийнэ. Хуульд хяналтын тооллогыг 100 хувь явуулна гэж өөрчлөлт оруулсан. Санал тоолох машин нь хүний оролцоог багасгасан сайн систем юм шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.