Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус байнгын хорооны даргаар Д.Цогтбаатар сонгогдлоо. Түүнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар:
-Мөрдөн байцаалтын нууц дэлхийн аль ч улс оронд нууц байдаг. Би энэ асуудлуудтай гүйцэд танилцана. Миний ойлгож байгаагаар энэ асуудалтай холбогдох байгууллагуудын төрийн албан хаагч дээр хариуцлагын тогтолцоог чангатгана. Тэрнээс биш сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдахгүй. Ил тод байдал нь өөрөө хатуу хамгаалагдаж байгаа зүйл. Сэтгүүлчдийн эрх рүү халдахгүй гэж байгаа шүү дээ.
Мөрдөн байцаалтын нууцыг нууцлах гээд байгаадаа биш хэргийг илрүүлэхэд маш олон асуудал байдаг. Нөгөө талд өөрийгөө хамгаалах, өмгөөлөх, оргон зайлах, зугтах боломжтой болно. Олон нийтээс хэргийг нууцлахын тулд нууцлаад байгаа асуудал биш.
Хуулиар заагаагүй бусад зүйл нууц биш. Хуулиар заасан зүйлийг нууц гэж байгаа. Тэр нууцыг хамгаалах үүрэг төрийн албан хаагчдад байгаа.
Энд сэтгүүлчдийн эрх хөндөгдөхгүй. Сэтгүүлчид үнэхээр мөрдөн байцаагчаас мэдээлэл авдаг уу. Та бүхэн өөр бусад эх сурвалжаас мэдээлэл авдаг гэж бодож байна. Та нарын эрх нээлттэй хэвээрээ байгаа. Мэдээллийн ил тод байдал угаасаа улсын нууцад ордоггүй.
Оффтейк гэрээнүүдийн нууцлалын тухай асуудлыг хуулиараа нууцад ав гэж тусгасан юм биш. Нууцын тухай хууль бий. Харин тэр нууцад авах ёсгүй юмыг нууцад оруулж байгаа бол асуудал дагуулна. Дараа нь нээлттэй бүх зүйл ил болдог. Буруу зүйлийг нуух гэж оролдож байгаа нь өөрөө гэмт хэрэг.
Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг алах, хүчиндэх зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж байна. Хүүхдийн хүчирхийллийн асуудалд ялын бодлогыг чангатгах нь зөв. Гэхдээ олон нийт уурссан байгаад энэ асуудлыг шаардаж, ганц энэ асуудлыг шийдвэл маш хүнд асуудалд их хялбар хандах гэж байна гэсэн үг. Үүгээр асуудал шийдэгдэхгүй.
Шууд хуультай холбоогүй арга хэмжээг авч, урьдчилан сэргийлнэ. Хүмүүсийн сэтгэцийн үнэлгээ дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа заавал харгалзан үздэг талаар авч хэлэлцэхгүй байна.
Одоо их сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйн анги байгаа. Нийгмийн сэтгэл зүйгээ судалж, ойлгож байж арга хэмжээ авах нь зүйтэй. Нэг далайлтаар энэ асуудалд цэг тавина гэж байхгүй. Бид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хариуцлагын талаар дэлхийн жишгийг харах хэрэгтэй. Хуулийн хэрэгжилт зөвхөн шийтгэл дээр тогтдог бол бүх улс орон хатуу шийтгэлтэй байна шүү дээ. Төр нэг шийдвэр гаргахад гурван сая хүнд үйлчилнэ. Нэг хүний үйлдэл гурван сая хүнийг яллаж болохгүй. Судалгаа хийж, шийдвэр гаргах нь зүйтэй гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.