СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-11

🔴LIVE: Б.Чойжилсүрэн: Ерөнхийлөгч намайг зодсон гэдэг худлаа мэдээлэл, би цагдаад хандана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын талаар мэдээлэл хийв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын "Бүс ба зам санаачилга" олон улсын хуралдаанд оролцохдоо хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүний нэг нь Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг байгуулахаар хоёр талаас тохироод байна. БНХАУ-ын бүх төрийн байгууллагын холбогдох шийдвэр гарсан. Монголын талаас төслийн бэлтгэл ажил хийгдэж дууссан. 

БНХАУ-аас нийт 253 сая ам.долларын зээл авах ба 20 жилийн хугацаатай, хүү нь 2% байна. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлөх нөхцөлтэй байгаа.

Ерөнхийлөгч намайг зодсон гэдэг худлаа мэдээлэл хуурамч хаянаас гарсан байна лээ. Миний хувьд ерөнхийлөгчтэй уулзаагүй удаж байна. Өмгөөлөгч аваад энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгасан байна. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.

Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд 526.4 мянган тонн нүүрсний, 1,569 тонн мазутын нөөцтэй байна.

Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, Төвийн үйлдвэрийн хоёр шугам, Зүүн үйлдвэрийн дөрвөн шугам ажиллаж хоногт дунджаар 2,300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, сайжруулсан шахмал түлшний нөөц 118,234 тонн, мидлингийн нөөц 175,006 тонн, барьцалдуулагчийн нөөц 730 тонн, шуудайн нөөц 383.1 сая ширхэг байна.
2023 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал өвлийн горимыг мөрдөн ажиллана.

2023-2024 оны өвлийн оргил ачаалал 1,567 МВт хүрэх таацтай байна. Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллах бөгөөд аль нэг тоноглолд гэмтэл, саатал гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ.

Улсын хэмжээнд 2023 оны эхний найман сарын гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ боловсруулалтаар 7,011.6 сая кВт.цаг байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 422.9 сая кВт.цаг буюу 6.4 хувиар өсжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.