СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-ХЗДХ-ийн сайдын хувьд гэмт хэргийн статистик мэдээллийг өдөр бүр хүлээн авдаг. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэрэг огцом нэмэгджээ. Тухайлбал, амиа хорлох гэмт хэрэг 55 хувь, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд нийгэмд гарч байгаа мэдээлэл ихээхэн нөлөөлдөг. Иймд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө ёс зүйн зарчимаа баримтлаж ажиллахыг хүсэж, гуйх байна. 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг гэсэн хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна. Мөн . Гуравт, сая дурдсан дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй. . Энэ ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг нэг тохиолдлоор, сэтгэл хөөрлөөр хийгээгүй.

Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 нас хүрээгүй хүүхэд байна. гэдэг мэдээлэл байна. Энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс 432 хүнд ял ногдуулсан. 

Бүх хэргийн шүүхийн шийдвэр дээр анализ хийхэд 2021 оны байдлаар 54.6 хувьд 10-15 жилийн хорих ял, 52.04 хувьд нь 2022 онд 10-15 жилийн хорих ял ногдуулжээ. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийг нотолж байна. Магадлангийн асуудлыг сүүлийн арван жилээр судалж үзэхэд, 2013-2023 оны хугацаанд сая дурдагдсан бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын гэсэн гурван гэмт хэргийн нийт 3879 хүн суллагдсан байна. Эдгээр хүмүүсийн 52.9 хувь нь хүн алах, 45.4 хувь нь хүчиндэх, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн бол 1.6 хувь нь авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын насны ангиллыг ялгамжтай болгож, ялыг чангатгах талаар мэдээлэл өгье.

-0-14 нас 12-25 жил хорих, эсхүл бүх насаар нь хорих,
-14-16 нас 8-15 жил хорих,
-16-18 нас 5-12 жил хорих ял онооно.

Мөн хүчээр бэлгийн харилцаанд орох үйлдлийг гэмт хэргийг хүнд ангилалд хамруулж, 2-6 жилийн хорих ял оногдуулна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.